ФОТО: Завхан аймагт “e-Mongolia” төв нээгдэж, 50 үйлчилгээ цахимжлаа

ФОТО: Завхан аймагт “e-Mongolia” төв нээгдэж, 50 үйлчилгээ цахимжлаа

“И-Монгол” академийн баг 2022 оны 06 дугаар сарын 06-10-ны өдрүүдэд Завхан аймагт ажиллалаа. Энэ үеэр Завхан аймгийн нутгийн захиргааны 14 байгууллагын 50 үйлчилгээг цахимжуулж, нутгийн ард иргэдэд заавар, зөвлөгөө, мэдээлэл өгөх “e-mongolia” төвийг нээлээ.

Түүнчлэн тус аймгийн нутгийн захиргааны байгууллагуудыг дотоод удирдлагын нэгдсэн систем www.erp.e-mongolia.mn-д холбох, системийн ашиглалтын талаар заавар зөвлөмж өгөх, төрийн албан хаагч болон төрийн үйлчилгээний оператор ажилтныг сургах, орон нутгийн иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар хэрхэн авах талаар заавар, зөвлөмж өгөх, цахим жишиг аймаг болоход мэргэжил арга зүйн зөвлөмжөөр хангах, орон нутгийн иргэд болон төрийн албан хаагчдад мэдээллийн технологийн ур чадвар олгох сургалтуудыг тус тус зохион байгууллаа.

Завхан аймгийн цахимжсан үйлчилгээнүүдийг дурдвал:

  1. Завхан аймгийн Авто Тээврийн төв – 3 үйлчилгээ
  2. Завхан аймаг дахь цагдаагийн газар – 1 үйлчилгээ
    Завхан аймгийн Байгаль Орчин Аялал жуулчлалын газар – 8 үйлчилгээ
  3. Завхан аймгийн Онцгой байдлын газар – 2 үйлчилгээ
  4. Завхан аймгийн Засаг даргын Тамгын газар – 7 үйлчилгээ
    Амь-Ус ХХК – 1 үйлчилгээ
  5. Газрын Харилцаа, барилга, Хот Байгууллалтын газар – 7 үйлчилгээ
  6. Завхан аймгийн Эрүүл мэндийн газар – 9 үйлчилгээ
  7. Завхан Хүнс хөдөө АА газар – 6 үйлчилгээ
  8. “АУЭХС” ТӨХК-ий Завхан аймаг дахь салбар – 1 үйлчилгээ
    Завхан аймгийн музей – 1 үйлчилгээ
  9. Завхан аймгийн ЗДТГ Хөгжлийн бодлого, Төлөвлөлт, хөрөнгө оруулалтын хэлтэс – 2 үйлчилгээ
  10. Завхан аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал – 1 үйлчилгээ
  11. Улиастай сумын Засаг даргын Тамгын газар – 1 үйлчилгээ
    Ингэснээр “e-Mongolia” системд нийт 19 аймгийн 1179 үйлчилгээ цахимжиж, нэгтгэгдээд байна.