МУИС-ийн багш, судлаачид Соёлын сайд асан С.Чулууны хууль бус үйлдлийг яаралтай шалгаж, шийдвэрлэхийг шаардлаа

МУИС-ийн багш, судлаачид Соёлын сайд асан С.Чулууны хууль бус үйлдлийг яаралтай шалгаж, шийдвэрлэхийг шаардлаа

МУИС-ийн багш, судлаачид Соёлын сайд асан, Чингис хаан музейн дарга С.Чулууны хууль бус үйлдлийг яаралтай шалгаж, шийдвэрлэхийг шаардлаа.

МУИС-ийн багш нарын төлөөлөл “Хууль зүйн сайд Х.Нямбаатар С.Чулуунд холбогдох хэргийг Эрүүгийн цагдаагийн газраас шалгаж байгаа гэдгийг хэлсэн. Гэсэн ч өнөөг хүртэл асуудал шийдэгдэхгүй байна.

Бид С.Чулууныг “Зөвхөн Монгол Улсад хадгалагдаж байгаа архивын хосгүй үнэтэй архивын 640 мянган баримт материалыг ганцхан нүүр гэрээнд гарын үсэг зураад үнэгүй хуулбарлаж өгсөн. Угтаа архивын тухай хуулиар нэг нүүр материалыг 5 мянган төгрөгөөр хуулбарлаж өгөх ёстой байдаг. Хэрэв энэ хэмжээний мөнгөөр хуулбарлаж өгсөн бол ойролцоогоор 3 тэрбум төгрөг болох байтал үнэгүй өгсөн. Гэтэл тухайн баримтын эхний 20 ботийг нь урд хөршид хэвлээд онлайн худалдаагаар 3 мянган доллароор зарж байгаа юм. Гэтэл үүнээс манай улсад нэг ч төгрөг орж ирээгүй. Харин бид С.Чулуун нь үүнээс ашиг хүртсэн байх магадлалтай гэж хардаж байгаа.

Мөн С.Чулуун залуу судлаачдын бүтээлд өөрийнхөө нэрийг хүчээр тавьж, бусдын бүтээлийн эрхийг зөрчиж, шинжлэх ухааны академич цолыг хуурч, зальдаж авсан учир бид өргөх бичих өргөн бариад байгаа юм" гэлээ.