Хамба лам З.Санждорж өөрийн автомашинаасаа байршил тогтоогч, нууцаар тагнаж, чагнах төхөөрөмж олсон талаараа мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Би автомашинаа засварт өгсөн байсан юм. Тухайн завсар хийж байсан хүн миний машины дугуйнаас байршил тогтоогч олсон талаар хэлсэн. Энэ төхөөрмжийг саяхан л тавьсан байх. Би саяхан шашны гэмт бүлэглэл байгаа талаар мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор миний амь насыг бүрэлгэх, баримтыг усгах зорилгоор тавьсан байх гэж би айж байна.
Энэ төхөөрөмж нь дуу, дүрс бичдэг бололтой. Би ийм зүйлийг өмнө нь харж байгаагүй. Кинон дээрээс л харж байсан. Тэсэрч дэлбэрч магадгүй гээд оролдоогүй. Харин яг яахаа мэдэхгүй байгаа учир хэвлэл мэдээллийнхэнд хандаж, олон нийтэд зарлаж байна. Би амь насаа яаж хамгаалахаа мэдэхгүй байна. Мэргэжлийн хүмүүсээс асуухад хамгийн сүүлийн үеийн дуу хураадаг, дүрс бичдэг төхөөрөмж. Дэлбэрдэг байж болзошгүй гэдгийг хэлсэн. Дотроо карт уншигч, usb оролттой " гэв.