Хөгжлийн бэрхшээлтэй есөн настай хүү нүхэн жорлонд унасан байсныг татан гаргаж, анхны тусламж үзүүлжээ

Хөгжлийн бэрхшээлтэй есөн настай хүү нүхэн жорлонд унасан байсныг татан гаргаж, анхны тусламж үзүүлжээ

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн долоодугаар хороо, Хувьсгалчдын гудамжинд есөн настай хүүхэд нүхэн жорлонд унасан гаргаж чадахгүй байна гэсэн дуудлагыг зургадугаар сарын 09-ний өдөр 14:45 цагт хүлээн авсан байна.

Нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 10 км замыг туулан очиход иргэн А /9 настай, эрэгтэй, хөгжлийн бэрхшээлтэй/ 2.2 метрийн гүнтэй нүхэн жорлонд унаж иргэд гаргасан байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлэн тус дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст хүлээлгэн өгсөн.