Олимпын гүүрэнд явган хүний зам байхгүйгээс иргэд тус замаар тун хүндрэлтэй зорчдог байсан. Тэгвэл гүүрэнд явган хүний зам тавих ажил эхэлжээ.
Хотын дарга Д.Сумъяабазар өмнө нь гүүрний дугуйн болон явган замыг зургадугаар сарын 30-ны өдөр гэхэд ашиглалтад оруулах үүргийг өгч байсан юм. Явган хүний зам нь налуу зам болон шатаар зорчих гэсэн хоёр хувилбартай байх аж. Тодруулбал, явган зорчигчид Их наяд худалдааны төвийн харалдаа замаар төмөр замын гарам даваад Нарны замынхаа урд талд гарах байдлаар төлөвлөсөн байна.