Маргааш “Буянт-Ухаа” цогцолбороос Сүхбаатарын талбай хүртэлх замыг 12-14 цагийн хооронд түр хаана

Маргааш “Буянт-Ухаа” цогцолбороос Сүхбаатарын талбай хүртэлх замыг 12-14 цагийн хооронд түр хаана

НЗДТГ, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Улаанбаатар чуулга, “Монголын чопперчин ахан дүүс” НҮТББ-тай хамтран мотоцикл сонирхогчдын дунд “Талын салхи” олон улсын мото фестивалийг маргааш /2022.06.11/ буюу Бямба гарагт зохион байгуулна.

Өмнө нь Тэрэлж, Цонжинболдогт зохион байгуулдаг байсан эл наадам энэ жил Сүхбаатарын талбайд өрнөх юм. Маргааш мото спортынхон Хан-Уул дүүргийн “Буянт-Ухаа” цогцолбор-Хүннү молл-Уулын зам–Наадам центр-Сүхбаатарын талбай гэсэн чиглэлд парадаар орж ирэх юм. Үүнтэй холбоотойгоор дээрх чиглэлд 12:00-14:00  цагийн хооронд хэсэгчилж зам хаана. Харин 14:30 цагаас Сүхбаатарын талбайд “Талын салхи” наадам нээлтээ хийнэ. Энэ үеэр ховор нандин мотоциклын үзэсгэлэн, үзүүлэх тоглолт, мотоцикл болон дагалдах хэрэгслийн худалдаа, хоол үйлчилгээ, циркийн үзүүлбэр, урлагийн тоглолт болно.