Улс төрийн намуудын төлөөлөл Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тунхаг бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаа боллоо. Тус үйл ажиллагааны эхэнд МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан үг хэллээ.
Тэрбээр "Популист улс төрөөс татгалзаж хөгжлийн хөтөлбөрөөр өрсөлддөг үндэсний хэмжээний бодлогын намуудыг төлөвшүүлэх. Хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн зохист уялдаа, хяналт тэнцлийг хангах. Хөгжлийн нэг төвтэй улсаас олон төвтэй улс болох зорилгоор нийслэлийн эрх зүйн байдлыг оновчтой болгож бусад хотын хөгжлийг дэмжих. Төрийн сэнтийг төрт ёс, түүхэн уламжлалд суурилж шинэчлэх ХҮРЭЭНД Үндсэн хуулийг өөрчлөхийг нэгтэйгээр дэмжиж байгаагаа илэрхийлж байна.
Тодруулбал,
- Хүний эрхийг Үндсэн хуулиар бүрэн хамгаалах.
- Сонгуулийн холимог тогтолцоотой байж хариуцлагатай сонгодог парламентын засаглалын тогтолцоог бэхжүүлэх хүрээнд олон намын оролцоотой зөвшилцлийн ардчилалд шилжих.
- УИХ-ын нэг гишүүний нөлөөллийн эрх мэдлийг багасгаж, мандатын тоог нэмэх.
- Хот, хөдөөгийн хөгжлийг дэмжих. Нутгийн удирдлагын тогтолцоог тодорхой болгох
- Төрийн сүлдийг шинэчлэх. Энэ мэт өөрчлөлтөөр өнгөрсөн хугацааны алдааг засна" гэлээ.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ҮЗЭХ: