Хөвсгөл аймгийн Мөрөн суманд Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар айл өрхийн хог хаягдлыг ачиж тээвэрлэх 30 ширхэг чингэлэг 225 сая төгрөгөөр хийлгэж байна.
Тус аймагт 2022 онд хэрэгжүүлэх "Гэр хороолол, айл өрхийн хог хаягдлын чингэлэг нэмэгдүүлэх" төслийн хүрээнд 225 сая төгрөгийн тендер зарласан байна. Арга хэмжээний гүйцэтгэгчээр Хөвсгөл Эрмүүн Оч ХХК-ийн шалгарч 7 сая 500 мянган төгрөгний үнэ бүхий 30 нь хог хаях чингэлэг хийх ажлаа эхлүүлжээ.
Гүйцэтгэлийн явцад Захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллах үүднээс Мөрөн сумын гуравдугаар багаас сонгогдсон ИТХ-ын төлөөлөгч Ч.Батсүх чингэлгийн чанар байдалтай танилцан стандартад нийцсэн бат бөх сайн чингэлэг болсныг онцоллоо.
Харин нутгийн иргэд уг төслийн хөрөнгө оруулалт хэт өндөр байгаад бухамдалтай байгаа юм.