УИХ-ын чуулганы /2022.06.09/ хуралдаанаар Тендерийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудлаар УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр "Засгийн газраас анх өргөн баригдахад нь нэлээн том хуулийн хулгай хийгдэх гэж буй талаар миний бие хэлж байсан. Ялангуяа хэдэн дарга нар нийлж байгаад хэлэлцээр нэрээр томоохон төсөл хөтөлбөрүүдээ тендергүйгээр хусах гэж байгаа талаар сануулсан. УИХ дахь МАН-ын бүлэг уг асуудлыг хэлэлцээд хасах шийдвэрийг гаргасан. Мөн тендергүйгээр Төрийн өмчит компаниудын ногдол ашгаас зарим ажлыг санхүүжүүлэхээр байсан. Мөн энэ заалтыг хасч байна. УИХ-аар хэлэлцэгдэж буй томоохон хуулиудад хулгай, хийдэл гаргачихгүй байхад анхаарах хэрэгтэй. Сонор, сэрэмжээ сулруулж болохгүй. Тэгэхгүй бол хулгай хийчих гээд байна шүү дээ.
Концессын хуульд УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг ажиллаж байсан. Гэтэл хүч түрээд ганц Эдийн засгийн байнгын хороонд л ажлын хэсэг гаргасан. Уг нь бүх байнгын хорооны ажил. Ажлын хэсэгт бизнесмэн гишүүд чихэлдэж байгаад орсон. Яагаад хотын гишүүдийг оруулахгүй байгаа юм. Өөрсдөө концесс авдаг гишүүд байж болохгүй ээ. Хөгжлийн хороон дээр Концессын хуулийг ярилцмаар байна гэсэн, байхгүй. Бүр чичрээд улайм цайм байна. Төрийн нүдээр биш хувийн хэвшлээр, улс орныхоо нүдээр харж хуулиа хийх ёстой" гэлээ.
ҮЗЭХ: