“Улаанбаатар их дуулга-2022” тэмцээнийг зохион байгуулах 1.5 тэрбум төгрөгийг ЗГ-ын нөөц сангаас гаргана

“Улаанбаатар их дуулга-2022” тэмцээнийг зохион байгуулах 1.5 тэрбум төгрөгийг ЗГ-ын нөөц сангаас гаргана

Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Улаанбаатар их дуулга-2022” жүдо бөхийн олон улсын дээд зэрэглэлийн тэмцээнийг зохион байгуулахад шаардагдах 1,5 тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргах шийдвэрийг гаргажээ.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо анх удаа "Парис-2024" зуны олимпын наадмын албан ёсны оноог олгож эхлэх “Улаанбаатар их дуулга-2022” өндөр зэрэглэлийн тэмцээнийг зохион байгуулах гэж буй. Тэмцээн энэ сарын 24-26-ны өдрүүдэд Мөсөн өргөөнд болох юм.