Б.Баасандорж: Эмээлт дэх махны үйлдвэрүүдэд шалгалт хийсэн гурван байцаагч хариуцлага алдсан, ашиг сонирхлын зөрчилтэй байсан

Б.Баасандорж: Эмээлт дэх махны үйлдвэрүүдэд шалгалт хийсэн гурван байцаагч хариуцлага алдсан, ашиг сонирхлын зөрчилтэй байсан

Засгийн газрын өнөөдрийн /2022.06.08/ ээлжит хуралдаанаар Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын талаар багц бодлого хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн. Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, нийлүүлэлт, экспортын үйл ажиллагаанд хяналт, шалгалт, эрсдэлийн үнэлгээ хийх, хяналтын тогтолцоог боловсронгуй болгох, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар санал боловсруулах үүрэг бүхий ажлын багийг Шадар сайд С.Амарсайхан ахалж буй юм.

Энэ үеэр МХЕГ-ын дарга Б.Баасандорж Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хянах, шалгах үүргээ хэрэгжүүлээгүй албан тушаалтнуудад хариуцлага тооцох  талаар мэдэгдлээ. Тодруулбал тэрбээр, "Хариуцлага бол шат шатандаа явж байгаа. Хуулийн хариуцлага ч бий. Манай МХЕГ-ын дотоод хяналт шалгалт байнга ажилладаг. Эмээлт дэх махны үйлдвэрүүдтэй холбоотой асуудалд манайх дотодын хяналт шалгалт хийсэн. Ингээд яг тухайн нутаг дэвсгэрт хяналт шалгалт хийсэн нэр бүхий гурван байцаагч хариуцлага алдсан, ашиг сонирхлын зөрчилтэй байсан байж болзошгүй гэж үзсэн. Тиймээс МХЕГ-аас Төрийн албаны тухай хуулийн дагуу үүрэгт ажлаас нь чөлөөлнө. Ингээд Ашиг сонирхлын зөрчлийн тухай хуулийн дагуу холбогдох хуулийн байгууллагад шилжүүлэх юм. Дараа нь НМХГ, МХЕГ-ын холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох асуудал яригдана.