"Баяр наадмын “Улаанбаатарын үдэш” арга хэмжээг Хүй долоон худагт зохион байгуулна"

"Баяр наадмын “Улаанбаатарын үдэш” арга хэмжээг Хүй долоон худагт зохион байгуулна"

Улсын их баяр наадам долдугаар сарын 10,11-ний өдрүүдэд орон даяар нэгдсэн байдлаар зохион байгуулагдана. Үүнтэй холбоотой Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Шадар сайд С.Амарсайхан танилцуулав. 

Тэрбээр “Улсын их баяр наадам долдугаар сарын 10,11-ний өдрүүдэд орон даяар нэгдсэн байдлаар зохион байгуулна. Өөрөөр хэлбэл, бүх аймаг долдугаар сарын 10-13-нд баяр наадмаа зохион байгуулна. Үүнээс гадна тэгш ой нь тохиож буй нийт таван аймаг бий. Өвөрхангай, Баянхонгор, Сүхбаатар, Дорноговь, Өмнөговь зэрэг таван аймаг долдугаар сард бүсийн хурдан морины уралдаануудтай нэгтгээд тусдаа хийх нь хийнэ.

Долдугаар сарын 29, 30, 31-ний өдрүүдэд бүсийн уралдаанууд зохион байгуулагдана. Тэгш ой тэмдэглэж байгаа аймгууд долдугаар сарын 22-30-ны хооронд аймаг орон нутагтаа баяраа тэмдэглэх хуваариуд гарч, Засгийн газрын хуралдааны тогтоолоор батлагдсан. Удахгүй Улсын их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хуваарь гарсныг Соёлын яамнаас та бүхэнд танилцуулна. Хоёр жил Монголын ард түмэн баяр наадмаа ёслол төгөлдөр тэмдэглэж чадсангүй.

Энэ жилийн баяр наадмын арга хэмжээ болох “Улаанбаатарын үдэш” Хүй долоон худагт зохион байгуулагдана. Төрийн ёслол, хүндэтгэлийн концерт төв талбайд зохион байгуулагдана. Баяр, наадмын нээлт, хаалтын үйл ажиллагаа Төв цэнгэлдэх хүрээлэнд болно. Энэ жилээс эхлээд Үндэсний их баяр наадмын хаалтын үйл ажиллагааг зохион байгуулдаг болно. Морь, сур, бөх бэлтгэл ажилдаа орсон.

Баяр наадмын тухай хуулийг шинэчлэн батлах тухай асуудал УИХ дээр хэлэлцэгдээд явж байна. Уяачид, наадамчдын санал зарим зүйл дээр зөрчигдөж байна. Гэвч хаа хаанаа, анхаарч ажиллах болно” гэв.

ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ҮЗЭХ: