ЧУУЛГАН: Минск, Абу Дабид Элчин сайдын яам нээнэ

ЧУУЛГАН: Минск, Абу Дабид Элчин сайдын яам нээнэ

Чуулганы хуралдаанаар Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотуудад Элчин сайдын яам байгуулах тогтоолын төслийг хуралдаан оролцсон гишүүдийн олонхын саналаар баталлаа.

Үүний дараа Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Элчин сайдын яам байгуулах тухай УИХ-ын тогтоолын хэлэлцлээ. Тогтоолын төслийг Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар танилцууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийллээ. Тухайлбал,

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: -Гадаадад амьдарч байгаа иргэдийн эрх ашгийг хамгаалах, эдийн засгийн харилцан, хамтын ажиллагаатай орнуудад Элчин сайдын яам байгуулдаг. Эмиратад Элчин сайдын яам байгуулна гэхээр импортын хэмжээ нэмэгдэж болох ч экспорт нь өсөх боломжтой юу. Эмират руу экспортоо нэмэгдүүлье гэвэл юу байх вэ. Гадаад улсад байгаа ашиггүй дипломат алба бий юу.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар:-Элчин сайдын яам байгуулж байгаа нь худалдааны нөхцөлөө сайжруулах, илүү нэмэгдүүлэх боломж байгаа учраас бид Элчин сайдын яам байгуулъя гэж байгаа юм. Худалдааны төлөөлөгчийн газрууд нээе гэж бодлогын шинэчлэл гаргаж, эхний ээлжинд дөрвөн төлөөлөгч ажиллуулахаар бэлтгэж байгаа.

Ажлын хэсэг:

-Элчин сайдгүй байгаа Киргиз, Куб, хугацаа нь дууссан 13 Элчин сайд, дөрвөн газар Ерөнхий консулгүй байгаа. 

Ийнхүү гишүүд үг хэлсний дараа санал хурааж, Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Абу Даби хотод Элчин сайдын яам байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжиж баталлаа. 

Чуулганы хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах болон хамт өргөн мэдүүлсэн төслүүдийг хэлэлцэж байна. Энэ төсөл нь хорд хавдрыг эрт илрүүлэх, хавдрыг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх юм. 

Хэлэлцэх асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан: “УИХ-ын гишүүн Л.Болд, Ж.Батзандан, Х.Нямбаатар нар өчигдөр мэдээлэл хийсэн. УИХ тусдаа түр хороо байгуулсан, энэ түр хороо ажлаа хийх ёстой. Одоо гишүүдээ попролтоо, улстөржилтөө зогсоож, ажлаа хиймээр байна. Нэг хүнийг ажлаас халсны дараа ОУПХ-ны мэдээлэл ил гарлаа гэдэг худал мэдээлэл тарааж байна. ОУПХ-оос Монголын парламент С.Зоригийн хэргийг улс төрд ашиглахгүй байхыг сануулсан байхад яагаад худал ярьж байна вэ. Энэ том байгууллагын нэрийг барьж, дүгнэлтэд ороогүй зүйлээр худал мэдээлэл өгч болохгүй шүү дээ. Одоо үүнийг болиод ажлаа хийцгээе” гэсэн саналыг хэллээ.

ҮЗЭХ: