О.Баасанхүү: Угаараас сэргийлж, жирэмсэн эхчүүдийг Ерөнхийлөгч нарын зочид буудалд байршуулъя

О.Баасанхүү: Угаараас сэргийлж, жирэмсэн эхчүүдийг Ерөнхийлөгч нарын зочид буудалд байршуулъя

Өнөөдрийн УИХ-ын чуулганы хуралдаан үеэр УИХ-ын гишүүн О.Баасанхүү сайжруулсан шахмал түлшинд иргэд хордож эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа асуудалд байр сууриа илэрхийлсэн нь олны анхааралд ороод байна.

Тэрээр “Миний ажлын хэсэг ахалж байгаа хуулийн төсөл хэлэлцэх асуудлын дарааллын сүүлж оржээ. Эрүүл мэндийн даатгалын хуулиар хорт хавдартай тэмцэх асуудлыг оруулж байгаа. Нийслэлд утаатай, угаартай тэмцэж байна. Ерөнхийлөгч, Ерөнхийлөгч байсан хүн эмгэнэл илэрхийлж байна.

Төрөх гэж байгаа ээжүүдийг Ерөнхийлөгч нарын зочид буудалд байлгаж болохгүй юу. Баянгол, Улаанбаатар, Шангрила гээд олон зочид буудалд Ерөнхийлөгч нарт байгаа. Авахдаа ямар зөвөөр авсан биш.

Баянгол, Улаанбаатар зочид буудлыг олон нийтийн болгож, яаралтай арга хэмжээ авахад ашигламаар байна.

Өдөр бүр түгшүүртэй мэдээ ирж байна. Олон хүн угаартаж байна. Онц байдал зарлах эрх нь УИХ-д байгаа. Зочид буудлуудыг хулгай хийж л авсан шүү дээ. Төрөх ээжүүдийн ирээдүй чухал шүү” гэсэн юм.

Харин УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ “Сайжруулсан нүүрсийг хэлэлцэх шаардлагатай байна. Энержи ресурс" компанийн нүүрсний хаягдлаар яагаад шахмал түлш хийсэн бэ. Тухайн үед Н.Алтанхуягийг Багануурын нүүрсийг оруулж ирж Улаанбаатарын агаарыг бохирдуулж байхад би шүүмжилж байсан. Улаанбаатар хотын 48 хороог энэ асуудал хамаараад байна. Сайжруулсан нүүрсэнд ямар нэг хорт нэгдэл байгаад бна гэхэд яагаад арга хэмжээ авахгүй байна вэ? Багануурт архины улмаас амиа алдахад төр шуурхай арга хэмжээ авч байсан. Яаралтай арга хэмжээ авах хэрэгтэй байна” гэв.

Энэ үеэр УИХ-ын дарга Г.Занданшатар Баасан гаригийн үдээс хойшхи чуулганы хуралдаанаар шахмал түлштэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөсөн. УИХ-ын гишүүн С.Бямбацогт шахмал түлшний асуудлаар асуулга тавьсан хэмээв. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун "З.Нарантуяа гишүүний Малын хулгайтай тэмцэх хуулийн төсөл хууль бус. Өөрийнхөө бланк дээр болгоод өргөн барьсан байна. Малын хулгайтай тэмцэх гэсэн биш хулгай хийж байгаа юм шиг ёс суртахуунгүй зүйл гаргасанд харамсаж байна. Засгийн газраас санал ирснийг хувилаад өгсөн байна. Бүх бланк миний нэр дээр явж байгаа” гэсэн юм.




Өнөөдөр нохой өдөр

39 минутын өмнө