УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хуралдаж байна. Бүлгийн хуралдаанаар Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслөөр Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг УИХ хүлээж авсантай холбогдуулан цаашид Ард нийтийн санал асуулга явуулах уу эсвэл УИХ өөрөө гуравдугаар хэлэлцүүлгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж, батлах уу гэдэг асуудал дээр МАН-ын бүлэг байр сууриа нэгтгэж байгаа юм байна.
Нэгэнт хориг хүлээж авсан учраас Ард нийтийн санал асуулгыг ирэх 2020 оны ээлжит сонгуультай явуулах эсвэл УИХ өөрсдөө батлах гэсэн хоёр хувилбар яригдаж буй. Хэрэв УИХ өөрөө Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийж батлахаар бол намрын чуулганаар хэлэлцэх 2020 оны төсөв цаг хугацаа алдагдах уу эсвэл дундуур нь хэлэлцэх үү гэх мэт асуудал хүлээгдэж байгаа юм.Тиймээс бүлэг ийнхүү байр сууриа нэгтгэж, хэрхэх шийдвэрээ гаргах юм.