Монгол Улсыг олон улсын хоригт Оросууд чирж оруулахаар шийдсэн үү

Монгол Улсыг олон улсын хоригт Оросууд чирж оруулахаар шийдсэн үү

ОХУ, Украин руу түргэмгийлсэн явдлыг Дэлхийн олон улс орон буруутгаж, Оросын эсрэг хориг арга хэмжээ авч эхлээд байгаа. Мөн ОХУ улс төрийн хувьд бүрэн тусгаарлагдмал байдалд орж, дэлхий нийт Оросын эсрэг байгаа юм. Товчхондоо, ОХУ-тай хамтарсан бүхэн дэлхийн хоригт орох, нүд үзүүрлэгдэх нөхцөлд байна.

-ОРОСУУДЫН ХАНДЛАГА МАНАЙ УЛСЫГ ОЛОН УЛСЫН ХОРИГТ ОРУУЛАХ ЗОРИЛГОТОЙ ЮУ-

Гэтэл манай улсад суугаа ОХУ-ын элчин сайдын яамны гаргаж буй үйлдэл, хийж буй арга хэмжээ нь манай улсыг “өөрсдийнхөө буруу үйл хэрэгт хань татах” гээд байна уу гэсэн хардлагыг төрүүлж буй. Тухайлбал, ухайлбал, манай улсад суугаа Оросын элчингээс өнгөрөгч гуравдугаар сар /2022.03/-д “Монголын Ардчилсан намын гишүүд болон АНУ-ын либерал ноёрхлыг дэмжигчдийн анхааралд” нэртэй мэдэгдлийг нийтэлсэн. Мөн энэ сарын 08-ны өдөр Жуковын хөшөөний урд ОХУ-ын элчин сайд И.К.Азизов тэргүүтэй Оросын албаныхан цуглаан хийсэн.

Цаашлаад, ОХУ-д болж байгаа арга хэмжээнүүдэд манай улсын иргэдийг оролцуулах нь нэмэгдэж байна. Жишээлбэл, ОХУ-ын ялалтын баярт зориулсан цэргийн парадад манай зэвсэгт хүчний төлөөлөл оролцсон. “Орос-Монгол”-ын хамтарсан олон улсын форумыг Улаан-Үд хотноо зохион байгуулахаар болсон зэргийг дурдаж болно. Энэ бүх арга хэмжээнүүд нь ОХУ-ын Украинд түргэмгийлсэн явдлыг манай улсад дэмжиж байгаа мэт харагдуулах, цаашлаад олон улсын хоригт орох эрсдэл байхыг үгүйсгэхгүй.

-УКРАИНЫ ДАЙНААС ӨМНӨ ОХУ МАНАЙ УЛСАД ИНГЭЖ ХАНДАЖ БАЙГААГҮЙ-

Тэгвэл энэ сарын 19 /2022.05.19/-ны өдөр  Москва хотын ЕБС-ийн өмнө Х.Чойбалсан, ЗХУ-ын баатар Г.К.Жуков нарын цээж баримлыг байршуулжээ. Тус арга хэмжээний ёслолын ажиллагаанд элчин сайд Ө.Энхтүвшин болон ЭСЯ-ны ажилтнууд оролцсон байна.

Харин тус арга хэмжээний хүндэт зочноор ОХУ-ын хоёр удаагийн баатар, сансрын нисэгч В.А.Жанибеков, ОХУ-ын ахмад дайчдын холбооны тэргүүн, хурандаа генерал А.В.Терентьев, ОХУ-ын Гадаад хэргийн яамны Монголын хэлтсийн дарга А.Ц.Доржиев нарын хүмүүст оролцжээ.

Энэ үеэр элчин сайд Ө.Энхтүвшин хэлсэн үгэндээ, “хоёр улсын эдгээр нэрт төрийн зүтгэлтнүүдийн хөшөөг босгох нь түүхэн баатруудыг мөнхжүүлэх, түүхэн үнэнийг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээхэд туйлын чухал ач холбогдолтой болохыг тодотгожээ.Товчхондоо, ОХУ дээрх бүх үйлдлээрээ Монгол Улсын чирээд, олон улсын хоригт оруулж магадгүй байна. Учир нь Орос-Украины хурцадмал байдлаас үүсэхээс өмнө ОХУманай улсад ингэж ханддаггүй байсан гэхэд болно.