Дархан чиглэлд Баянчандмань сумыг дайран өнгөрөх замын хөдөлгөөнийг наадмаас өмнө нээхийг үүрэг болгожээ

Дархан чиглэлд Баянчандмань сумыг дайран өнгөрөх замын хөдөлгөөнийг наадмаас өмнө нээхийг үүрэг болгожээ

Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банкны/ЕСБХБ/ санхүүжилтээр хэрэгжиж буй Улаанбаатар-Дархан чиглэлийн багц нэгдүгээр хэсгийн 37.28 километр авто замын асфальт бетон хучилтын ажил эхэлсэн байна.

Тус багцын ажлыг "Арж капитал" ХХК гүйцэтгэж байгаа юм.  Энэ хэсгийн 37 км замын суурь асфальт бетон хучилтын ажлыг ирэх зургаадугаар сарын 8-н гэхэд дуусгахаа ажил гүйцэтгэгч компанийнхан танилцуулав.

Харин Багц-2 дугаар хэсгийн эхний 27 километр, Баянчандмань сумын төвийг дайрсан авто замын суурь асфальт бетон хучилтын ажлыг долдугаар сарын 10-н гэхэд гүйцэтгэж, зорчих хэсгийг нээх чиглэлийг Зам, Тээврийн Хөгжлийн сайд Л.Халтар гүйцэтгэгч компанид өгчээ. Ингэснээр Торлогтын давааны түр замаар тээврийн хэрэгсэл зорчихгүй болох юм байна.