СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэрийнхээ гадаа тоглож байсан гурван настай хүү эзэнгүй бэлчих адуунд өшиглүүлж хүнд бэртэл авчээ

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гэрийнхээ гадаа тоглож байсан гурван настай хүү эзэнгүй бэлчих адуунд өшиглүүлж хүнд бэртэл авчээ

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд, гэрийнхээ хашаанд тоглож байсан гурван настай хүү эзэнгүй бэлчих адуунд өшиглүүлж хүнд бэртэл авсан хэрэг гарчээ.

Тодруулбал, 2022 оны 5 дугаар сарын 16-нд эзэнгүй бэлчиж байсан адуу айлын хашаанд орж гэрийнхээ гадаа  тоглож байсан гурван настай /эрэгтэй/ хүүхдийг бэртээжээ. Хүү тархиндаа хүнд бэртэл авч Улаанбаатарт хүргэгдэн ГСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж. Иймд иргэд  малаа хариулга маллагаатай байлгаж, аймаг, сумын төвөөр бэлчээхгүй байхыг анхааруулах үүднээс энэхүү мэдээллийг нийтэллээ.