Илон Масктай ихэр мэт адилхан БНХАУ-ын иргэн И Лон Магийн сошиал хаягууд учир битүүлгээр хаагджээ

Илон Масктай ихэр мэт адилхан БНХАУ-ын иргэн И Лон Магийн сошиал хаягууд учир битүүлгээр хаагджээ

Илон Маскийн ихэр мэт адил И Лон Магийн сошиал хаягууд учир битүүлгээр хаагджээ.

Тодруулбал, Тэрбумтан Илон Масктай ихэр мэт адилхан гэдгээрээ алдаршсан Хятадын иргэн И Лон Магийн сошиал хуудаснууд саяхнаас учир битүүлэг шалтгаанаар хаагдсан байна. Түүний хувьд анх 2020 онд Тиктокын Хятад хувилбарт бичлэгээ цацсанаас хойш олны танил болсон бөгөөд Илон Маск хүртэл хэд хэдэн түүнд зориулж пост бичиж байсан удаатай юм.  Харин зарим гадаадын хэвлэлээр Илон Маск твиттерийг худалдаж авахтай холбогдуулан эрх мэдлээ ашиглаж түүний хуудаснуудыг утгасан байх магадлалыг дэвшүүлээд байгаа аж.