Хөөмийч Ж.Мэндбаяр:  Монголд анх удаа хөөмийн уран бүтээлээс бүрдсэн пянз гаргана

Хөөмийч Ж.Мэндбаяр: Монголд анх удаа хөөмийн уран бүтээлээс бүрдсэн пянз гаргана

“Хүн” театрын уран бүтээлч, хөөмийч СТА Ж.Мэндбаяр хөөмийн уран бүтээлээс бүрдсэн пянз, CD хос цомгийг Монголд анх удаа гаргахаар болжээ. Уран бүтээлч Ж.Мэндбаяр хөөмийн урлагийг хөгжүүлэх, олон нийтэд таниулахаар 20 гаруй жил ажилласан хөөмийч юм. Тэрбээр пянзны нээлтээ тавдугаар сарын 27-нд хийхээр төлөвлөжээ. Монголдоо анхдагч хэмээгдэх уг пянз цомгийн эх бэлтгэлийг Герман улсад хийсэн ба Улсын Филармоны Морин хуурын удирдаач Д.Түвшинсайхан продюсероор ажиллажээ.