Ши Жиньпин БРИКС-ийн орнуудыг олон улсын харилцааг тогтворжуулахад туслахыг уриаллаа

Ши Жиньпин БРИКС-ийн орнуудыг олон улсын харилцааг тогтворжуулахад туслахыг уриаллаа

БНХАУ-ын дарга Ши Жиньпин БРИКС-ийн орнуудыг үймээн самуунтай байгаа энэ үед олон улсын харилцааг тогтворжуулахад туслахыг уриаллаа.

Хятадын гадаад хэргийн сайд нарын хуралдааны үеэр тэрбээр “БРИКС-ийн орнууд энх тайван, хөгжлийг дэмжих, шударга ёсыг сахин хамгаалах, ардчилал, эрх чөлөөг дэмжих бодит арга хэмжээ авч, үймээн самууны үед олон улсын харилцаанд тогтвортой байдал, эерэг уур амьсгал оруулах хэрэгтэй” гэжээ.

Дэлхийн эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх хөгжиж буй таван орон 2011 онд БРИКС-ийг байгуулсан. Тус байгууллагын гишүүд нь Бразил, Орос, Энэтхэг, Хятад, Өмнөд Африкийн орнууд юм.

ОХУ Украин руу түрэмгийлсэн асуудалд БНХАУ төвийг сахисан байр суурь илэрхийлсээр байсан. Гэвч сүүлийн үед тус улсын өндөр албан тушаалтнууд энх тайвныг уриалж мэдэгдэл хийсээр байна.

Эх сурвалж: Aljazeera