Энэ тавдугаар сарын 11-ний өдөр “Хэлмэгдэгсдийн хөшөө”-ний урд нийслэлийн Ардчилсан намаас "Монголоо Беларусь болгохгүй!" цуглаан зохион байгуулж, энэ үеэр үг хэлж байсан МУГЖ Д.Сосорбарам руу “Босоо хөх монгол”-ын Х.Бээжин тэргүүтэй хүмүүс гурил цацсан үйл явдал болсон билээ. Тэгвэл өнөөдөр /2022.05.20/ АН-ын хэсэг залуус Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг намын даргад бүртгэхийг эсэргүүцэн жагсах үеэр "түүнийг дэмжигчид" дахин гурил цацсан байна.
Босоо хөх ЖАН-ынхан АН-ын залуусруу дахин гурил цацжээ. Дээрэлхүү түрэмгий юм аа үнэхээр. pic.twitter.com/imUQ2k00rt
— E.Odbayar Dēmos.mn ᠵᠣᠨ (@Odbayar1206) May 20, 2022