Херсон муж тун удахгүй ОХУ-ын нэг хэсэг болно гэж мэдэгдэв

Херсон муж тун удахгүй ОХУ-ын нэг хэсэг болно гэж мэдэгдэв

Оросоос томилсон Херсон мужийн шинэ захирагч Володимир Салдо “Херсон муж тун удахгүй ОХУ-ын нэг хэсэг болно гэж мэдэгджээ.

Тэрбээр өөрийн Telegram хуудастаа “Херсон муж ОХУ-ын Зэвсэгт хүчний мэдэлд байгаа бөгөөд дараа тун удахгүй холбооны харьяанд орох учраас бид өөрийн улс гэж харж байна. Бид ОХУ-ын Херсон муж болно” гэжээ.

Кремлийн хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков энэ сарын эхээр “Орос улс тус бүс нутгийг өөртөө нэгтгэх эсэх нь нутгийн ард түмний хүсэл зоригоос шалтгаална” гэж мэдэгдсэн. Харин Украины талаас Оросууд хуурамч санал хураалт явуулах болно гэж хардаж байгаа юм.

Эх сурвалж: Aljazeera