Үл мэдэгдэх 144 биетийн 143 тохиолдлыг АНУ-ын Засгийн газар тайлбарлаж чадахгүй байна гэжээ

Үл мэдэгдэх 144 биетийн 143 тохиолдлыг АНУ-ын Засгийн газар тайлбарлаж чадахгүй байна гэжээ

Өнгөрөгч Мягмар гараг /2022.05.17/-т Пентагоны дээд албан тушаалтнууд хуралдаж, одоогоор 400 ширхэг гаднын үл мэдэгдэх биеттэй тулгарсан тухай мэдээлжээ.

Тодруулбал, өнгөрөгч оны зургадугаар сард АНУ-ын засгийн газар үл мэдэгдэх биетийн 144 тохиолдлын 143-ийг нь тайлбарлаж чадахгүй байгаа талаараа тагнуулын тайланд дурдсан байдаг. Харин энэ жил 400 ширхэг үл таних биеттэй тулгарсан талаар мэдээлжээ. Товчхондоо, энэ нь Дэлхий дээр илэрч байгаа үл мэдэгдэх биетийн тоо эрс нэмэгдсэн гэсэн үг юм. Тус сонсголын үеэр Тэнгисийн цэргийн хүчний албан тушаалтан хэлэхдээ, “Үл таних биетийн талаар нисгэгчид албаныханд мэдээлэхээс зайлсхийдэг эсвэл мэдээлэхдээ өөрсдийгөө шоолж инээдэг байсан. Олон нийтэд ил  болсон нэгэн цэргийн бичлэг дээр хөвөгч онгоцонд пирамид хэлбэртэй биетүүд байсан бөгөөд тус онгоц нисгэгчгүй байх магадлалтай. Энэ бол маш үндэслэлтэй баримт. Энэ мэт үндэслэлтэй зүйлүүдийг шалгах хэрэгтэй” гэжээ.

Эх сурвалж: BBC, ABC