Олаф Шольц: Украины Европын холбоонд элсэх явцыг түргэсгэх боломжгүй  

Олаф Шольц: Украины Европын холбоонд элсэх явцыг түргэсгэх боломжгүй  

Германы канцлер Олаф Шольц хэдийгээр Орос түрэмгийлсэн ч Украины Европын холбоонд элсэх явцыг түргэсгэх боломжгүй гэж мэдэгдлээ.

Тэрбээр ЕХ-ны удирдагчдын уулзалтын өмнө Бундестаг буюу Германы парламентад үг хэлэхдээ “эвсэлд нэгдэх дөт зам гэж байхгүй. Хэрэв Украиныг дөт замаар элсүүлбэл гишүүнээр элсэхийг эрмэлзэж буй Балканы орнуудын хувьд шударга бус хэрэг болно” гэж мэдэгдлээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард тэрбээр Шольц баруун Балканы орнууд болох Албани, Босни, Серби, Монтенегро, Хойд Македон, Косовогийн өргөдлийг хэлэлцэх асуудлыг хурдасгахыг уриалж байсан юм.

Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон ч мөн Шольцтой ижил байр суурийг өмнө нь илэрхийлсэн. Тодруулбал тэрбээр “Украиныг Европын холбоонд гишүүнээр элсүүлэхэд хэдэн арван жил шаардагдана” гэж мэдэгдсэн юм.

Эх сурвалж: ВВС