ОХУ “муу ажилласан” гэж үзсэн ахлах командлагчдыг түдгэлзүүлж эхэлсэн гэж Их Британийн БХЯ мэдэгдэв

ОХУ “муу ажилласан” гэж үзсэн ахлах командлагчдыг түдгэлзүүлж эхэлсэн гэж Их Британийн БХЯ мэдэгдэв

Их Британийн Батлан хамгаалахын яам ОХУ-ын цэрэг, армитай холбоотой тагнуулын мэдээллийг танилцууллаа. Тагнуулын мэдээнд:

Сүүлийн долоо хоногт ОХУ муу ажилласан гэж үзсэн ахлах командлагчдыг ажлаас нь халсан. Тодруулбал, 1-р харуулын танкийг удирдаж байсан дэслэгч, генерал Серхи Киселийг албан тушаалаас нь түр түдгэлзүүлэв. Серхи Кисел нь Харьков руу довтлох үйл ажиллагааг удирдаж байсан юм. Мөн Хар тэнгисийн флотыг командлаж байсан дэд адмирал Игорь Осиповыг Москва хөлөг онгоц живсний дараа албан тушаалаас нь түдгэлзүүлсэн талаар дурдсан байна.

Их Британийн БХЯ “Ийм нөхцөлд ОХУ байлдааны санаачлалыг эргүүлэн авахад хэцүү байх болно” гэжээ.