БНСУ визийн хязгаараа цуцалж, хэвийн горимд шилжүүллээ

БНСУ визийн хязгаараа цуцалж, хэвийн горимд шилжүүллээ

Өнөөдөр /2022.05.19/ БНСУ ирэх зургадугаар сарын 1-ны өдрөөс эхлэн богино хугацааны аяллын виз болон цахим виз зэргийг олгож эхлэхээр болсон тухай мэдээлжээ Тодруулбал, тус улс цар тахлын улмаас хоёр гаруй жилийн хугацаанд тасалдаад байсан аялал жуулчлалын салбараа сэргээхийн тулд богино хугацааны С-3 виз /аялах, дамжин өнгөрөх үүнтэй төстэй шалтгаанаар/ тус улсад 30 хүртэлх хоногийн турш байх эрхийн визийг хэвийн олгохоор болжээ.