“Ирэх долоо хоногт тулалдааны талбарт аль нь ч томоохон ахиц гаргаж чадахгүй” гэж НАТО мэдэгджээ

“Ирэх долоо хоногт тулалдааны талбарт аль нь ч томоохон ахиц гаргаж чадахгүй” гэж НАТО мэдэгджээ

Ойрын долоо хоногт Украины тулалдааны талбарт аль алинд нь дорвитой ахиц гаргана гэж найдахгүй байна гэж тагнуулын мэдээллийг мэддэг НАТО-гийн цэргийн албан тушаалтан өчигдөр /2022.05.18/ CNN агентлагт ярьжээ. 

Тэрээр, “Орос Украины тулалдаан хэсэг хугацаанд зогсонги байдалд орно гэж бодож байна. Харин Украины арми Крым, Донбассыг эргүүлэн авч чадна гэж бид бодож байна. Энэ нь одоо биш, удахгүй биш, гэхдээ тэд тэмцлээ үргэлжлүүлж чадвал. Эдгээр бүс нутагт Оросууд нутгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан” гэжээ. 

Эх сурвалж: CNN