Хог цэвэрлэж явсан хос дэлхийн нэгдүгээр дайны үеийн тэсрэх бөмбөг олжээ

Хог цэвэрлэж явсан хос дэлхийн нэгдүгээр дайны үеийн тэсрэх бөмбөг олжээ

Энэ даваа гарагт Их Британи улсын Кнаресборо дахь Нидд голыг Рэйчел Виллс, Саймон Брискомб гэх хос цэвэрлэж яваад дэлхийн нэгдүгээр дайны үеийн тэсрэх бөмбөгийг олжээ.

Тодруулбал, тэд даваа гараг бүр өөрийн эзэмшдэг талбайгаас гүүр хүртлээ голын дагуу хог түүж цэвэрлэдэг бөгөөд маш олон хачирхалтай зүйлс олж байсан байна.

Үүнд “1898 оны оёдлын машин, тэргэнцэр, мөнгө, гутал” зэрэг багтах бөгөөд хамгийн эрсдэлтэй зүйл нь энэхүү тэсрэх бөмбөг байсан гэжээ. Мөн тэд тэсрэх бөмбөгөө олсны дараа хурд сааруулагч дээгүүр хүртэл хэд хэд давхисан талаараа ярьжээ. Эхлээд олсон зүйлээ хийн сав байж болзошгүй гэж бодон цэвэрлэх явцад тэсрэх бөмбөг болохыг мэдэж албаныханд хүлээлгэн өгсөн байна. Армийнхан шуурхай ирж төхөөрөмжийг аюулгүй дэлбэлсэн бөгөөд Рэйчел Виллс “Азаар үүнийг хүүхдүүд үүнийг олсонгүй” гэжээ.

Эх сурвалж: BBC