Оросын цэргүүд украин эрчүүдийг баривчилж, үл мэдэгдэх газар руу авч явсан талаар “Интерфакс” агентлаг мэдээлжээ

Оросын цэргүүд украин эрчүүдийг баривчилж, үл мэдэгдэх газар руу авч явсан талаар “Интерфакс” агентлаг мэдээлжээ

Украины Запорожье мужийн Энерходар хотод Оросууд нутгийн хэд хэдэн эрэгтэйг барьцаалж, гарыг нь хүлсэн байдалтай үл мэдэгдэх газар руу авч явсан гэж "Интерфакс" агентлаг мэдээлжээ. Энэ талаар анх Запорожжиа мужийн захиргааны хэвлэлийн алба олон нийтэд мэдэгдсэн байна. Орон нутгийн эх сурвалжууд “эрчүүдийг Оросын цэргүүд гэрээс нь буу тулган, гарыг нь хүлж авч явсан гэсэн байна.  

Түүнчлэн Оросын арми Энерходарыг ОХУ-д элсэх үндэс суурийг тавихын тулд бүх нийтийн санал асуулга явуулахаар төлөвлөж байгаа талаар "Интерфакс" дурджээ. Энерходар хотыг Оросын цэргүүд хяналтдаа аваад багагүй хугацаа өнгөрч байгаа аж. 

Эх сурвалж: Aljazeera