Монгол бүсгүй Н.Содонтуяа "Нью-Йорк Меллон" банкны дэлхийн төв оффисын дэд захирлаар ажиллахаар болжээ

Монгол бүсгүй Н.Содонтуяа "Нью-Йорк Меллон" банкны дэлхийн төв оффисын дэд захирлаар ажиллахаар болжээ

Дэлхийн хамгийн алдартай бизнесийн хөтөлбөрүүдийн талаар мэдээлдэг PoetsandQuants.com сайт Калифорнийн их сургуулийн Менежментийн сургуулийн төгсөгч Н.Содонтуяаг онцолжээ.

Үүнд, Н.Содонтуяаг Чингис хааны мэндэлсэн Хэнтий аймгийн уугуул бөгөөд CFA эзэмшигч, дэлхийн санхүүгийн салбарт өргөн хүрээний мэдлэг, ур чадвартай болохоо хүлээн зөвшөөрүүлсэн залуу энтрепренер, хэвлэн нийтлэгч гэсэн байна. Тэрбээр сургуулиа төгсөөд Уолл Стрит дэх "Нью-Йорк Меллон" банкны дэлхийн төв оффисын Эрсдэл ба нийцлийн хэлтэс Дэд захирлаар ажиллахаар болсон тухайгаа дурджээ.