Цар тахлын буруу менежментээс болж Ши Жиньпинийг огцруулах асуудал яригдаж эхэлсэн гэв

Цар тахлын буруу менежментээс болж Ши Жиньпинийг огцруулах асуудал яригдаж эхэлсэн гэв

БНХАУ-д сүүлийн өдрүүдэд коронавирусийн халдварын тархалт эрчимжиж, томоохон хотуудад өргөн цар хүрээтэй хөл хорио тогтоосноор тус улсын эдийн засаг хүнд байдалд ороод буй.

Тэгвэл халдварын үед зөв менежментээр улс орноо удирдаж чадаагүй гэж "Ши Жиньпинийг албан тушаалаасаа огцруулах магадлалтай" гэх таамаглал Хятадын цахим сүлжээг шуугиулж байгаа талаар “Economic Times” мэдээлжээ.

Ши Жиньпинийг огцруулах тухай яриа Хятадыг удирддаг хамтын бүлэглэл болох намын Улс төрийн товчооны байнгын хорооны хуралдааны дараа гарсан байна. Гэвч үүнээс өмнө Канадад амьдардаг нэгэн улс төр судлаач энэ талаар ярьсан бичлэгээ олон нийтийн сүлжээнд нийтэлсэн нь хэдэн сая хүний хандалт авчээ.

Түүний хэлснээр “оны сүүлийн хагаст намын томоохон хурал зохион байгуулагдах хүртэл Ши Хятадын Коммунист намаас гарахаас өөр аргагүй болох бөгөөд түүний албан тушаалыг одоогийн Ерөнхий сайд Ли Кэчян авах өндөр магадлалтай байгаа” аж.

Ковидийн хатуу хязгаарлалт Хятадад аж үйлдвэрлэлийг зогсоож, нийлүүлэлтийн сүлжээг анх удаа тасалдуулахад хүргэсэн. Тодруулбал, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа буурч, 2020 оны 2-р сараас хойших хамгийн доод түвшинд хүрчээ. Цаашлаад, Шанхай хотод хөл хорионы хугацаа сунжирч байгаа тул хөрөнгө оруулалтын шинжээчид тус улсын эдийн засгийн өсөлтийн хурдны талаарх таамаглалаа бууруулаад байна. Мөн өнгөрсөн дөрөвдүгээр сард Хятадын юанийн мөнгөн тэмдэгт 4 гаруй хувиар унасан нь сүүлийн 28 жилд тохиосон хамгийн доод үзүүлэлт юм.

Эх сурвалж: Economictimes

 




Өнөөдөр туулай өдөр

2 цагийн өмнө