Шведийн Ерөнхий сайд М.Андерссон тус улсыг НАТО-д элсэх хүсэлт гаргахыг намаасаа дэмжиж байгаагаа зарлажээ.
Тэрээр, “Социал демократууд бид НАТО-д элсэх нь Швед болон Шведийн ард түмний аюулгүй байдлын хамгийн сайн зүйл гэж үзэж байна. Энэ бол маш нухацтай бодож үзсэний эцэст гаргасан шийдвэр" гэж М.Андерссон өчигдөр /2022.05.15/ болсон хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Мөн М.Андерссон, “Социал демократ бидний хувьд цэргийн холбоогүй бодлого нь бидэнд сайнаар үйлчилсэн. Гэвч бидний хийсэн дүн шинжилгээний эцэст энэ нь ирээдүйд бидэнд тийм ч сайн үйлчлэхгүй гэдгийг харуулж байна. Энэ бол бидний хөнгөхөн шийдвэр биш" гэжээ.
Эх сурвалж: CNN