Их Британийн БХЯ: ОХУ хуурай замын цэргийн хүчнийхээ гуравны нэгийг алдсан байх магадлалтай

Их Британийн БХЯ: ОХУ хуурай замын цэргийн хүчнийхээ гуравны нэгийг алдсан байх магадлалтай

Их Британийн Батлан хамгаалах яам ОХУ-Украины нөхцөл байдлын тагнуулын шинэчилсэн мэдээллийг таницууллаа. Тагнуулын мэдээнд:

  • Украины Донбасс дахь Оросын довтолгоо "эрчмээ алдаж, төлөвлөсөн хугацаанаас ихээхэн хоцорч байна”.
  • “Орос улс сүүлийн нэг сарын хугацаанд нутаг дэвсгэрийн хэмжээнд их хэмжээний ашиг олж чадаагүй.
  • Орос улс хоёрдугаар сард хийсэн тулалдаанд хуурай замын цэргийн хүчнийхээ гуравны нэгийг алдсан байх магадлалтай” гэжээ.

Мөн Оросын цэргийн хүчин чадавх доройтож, сэтгэл санааны хувьд ч хүнд байдалд ороод байна. Одоогийн нөхцөлд Орос ойрын 30 хоногийн хугацаанд урагшлах хурдаа огцом нэмэгдүүлэхгүй байх магадлалтайг нэмж дурдсан байна.

Эх сурвалж: Aljazeera




Өнөөдөр бар өдөр

15 цагийн өмнө