Германы Канцлер В.Путинд дайны галыг зогсоохгүй бол дэлхий нийтээрээ хүнсний хомстолд орох эрсдэлтэйг анхааруулжээ

Германы Канцлер В.Путинд дайны галыг зогсоохгүй бол дэлхий нийтээрээ хүнсний хомстолд орох эрсдэлтэйг анхааруулжээ

Германы канцлер Олаф Шольц ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин руу дахин утсаар ярьжээ. Утсаар ярих саналыг Германы талаас санаачилсан гэж Кремль мэдэгдсэн байна. 

Олаф Шольц В.Путинд “Украинд нацимз байгаа гэдэг нь үндэслэлгүй” болох талаар ярьж, дайны галыг зогсоохгүй бол дэлхий нийтээр хүнсний хомстолд орох эрсдэлтэй байгааг анхааруулжээ. Мөн Украинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэх боломжоор хангахыг уриалсан байна. 

Украин руу довтолсны дараа Шольф В.Путинтай хэд хэдэн удаа утсаар ярьсан. Хамгийн сүүлд тэрбээр гуравдугаар сарын 30-ны өдөр Киевийн ойролцоо Буча хотод олон иргэний цогцос олдсоны дараа түүнтэй утсаар ярьжээ. Тухайн үед Шольц “хэрэв ярих зүйл гарвал би дахин холбоо барина. Бидний тэргүүлэх чиглэл бол дайсагналыг нэн даруй зогсоох” гэж хэлж байв. 

Эх сурвалж: DW




Өнөөдөр бар өдөр

2 цагийн өмнө