Цагаан ордон түүхэндээ анх удаа өнгөт арьст, ижил хүйстэн хэвлэлийн нарийн бичгийн даргатай боллоо

Цагаан ордон түүхэндээ анх удаа өнгөт арьст, ижил хүйстэн хэвлэлийн нарийн бичгийн даргатай боллоо

АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Цагаан ордны шинэ Хэвлэлийн нарийн бичгийн даргыг томилжээ.

Тодруулбал, өдгөө 44 настай Франц улсын мэдэлд байх Карибын тэнгисийн Мартиник аралд төрж, Нью-Йоркийн Квинс хотод өсөж торнисон өнгөт арьстай Карин Жан-Пьерийг түүхэндээ анх удаа ижил хүйстэн гэдгээ нээлттэй зарласан Цагаан ордны шинэ Хэвлэлийн нарийн бичгийн даргыг томилжээ. Түүний хувьд MSNBC телевизэд шинжээчээр ажиллаж байсан бөгөөд Ардчилсан намд 20 гаруй жил ажилласан байна.