ОХУ-ын тэнгисийн флотын “Москва" хөлөг онгоц өнгөрсөн сард Хар тэнгист живсэн билээ. Тэгвэл тус хөлгийг живүүлэхэд АНУ Украинд тусалсан гэх мэдээлэл түгээд буй. Уг мэдээллийг Пентагоны хэвлэлийн нарийн бичгийн дарга Жон Кирби үгүйсгэлээ.
Тэрбээр “Бид Украинд Москваг сүйрүүлэхэд чиглэсэн тодорхой мэдээлэл өгөөгүй. Украинчуудын хөлөг онгоцонд цохилт өгөх шийдвэр болон тэдний явуулсан ажиллагаанд бид огт оролцоогүй. Украинчууд уг хөлөг онгоцыг онилж байгааг ч бид урьдчилж мэдээгүй байсан” хэмээн өөрийн твиттер хуудастаа бичжээ.
US intelligence helped #Ukraine sink #Russia Black Sea fleet flagship, reports @NBCNews. https://t.co/RlYzmjJLNv
— Steve Herman (@W7VOA) May 5, 2022
Эх сурвалж: Aljazeera