"ОХУ-ын байлдааны хөлөг онгоцыг онилоход Украинд тусалсан тагнуулын мэдээллийг АНУ өгсөн" гэж мэдээлжээ

"ОХУ-ын байлдааны хөлөг онгоцыг онилоход Украинд тусалсан тагнуулын мэдээллийг АНУ өгсөн" гэж мэдээлжээ

ОХУ-ын тэнгисийн флотын хамгийн том хөлөг “Москва" онгоц өнгөрөгч дөрөвдүгээр сар /2022.04/-д Хар тэнгист живсний улмаас багийн нэг гишүүн нас барж, 27 хүн сураггүй алга болсон гэж Оросын Батлан хамгаалах яам /2022.04.23/-наас мэдэгдсэн.

Харин Украины пуужинд оногдож “Москва" онгоц живсэн гэж тус улс мэдэгдсэн бол, ОХУ үүнийг үгүйсгэж, живсэн шалтгааныг галаас болсон гэж үзсэн. Харин 4 дүгээр сарын 15-нд АНУ Украины мэдээллийг баталгаажуулж, Оросын байлдааны хөлөг онгоцыг Украины “Далай ван” хэмээх хоёр пуужин оносон гэж мэдэгдсэн билээ.

Тэгвэл өнөөдөр /2022.05.06/ “Москва" хөлөг онгоцны сүйрэлтэй холбоотой шинэ мэдээлэл Дэлхийн нийтийн анхааралд ороод байна.

Оросын үнэ цэнэтэй байлдааны хөлөг онгоцыг Украины тал далавчит пуужингаар амжилттай онилоход АНУ-аас тодорхой хэмжээний тусламж үзүүлсэн гэжээ. Учир нь Хар тэнгист Оросын байлдааны хөлөг онгоцыг олж харсан Украины арми Америкийн холбоотнуудтайгаа утсаар холбогдож, энэ нь “Москва” гэдгийг батласан талаар эх сурвалж CNN агентлагт ярьжээ. Тодруулбал АНУ-ын тал “тийм байна гэж хариулж, түүний байршлын талаар мэдээлэл өгсөн. Харин Украины тал тус хөлөг онгоцонд цохилт өгөхийг АНУ мэдэж байсан эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд АНУ энэ шийдвэрт оролцоогүй” гэж эх сурвалж мэдэгджээ.

Эх сурвалж: CNN