ХЗДХЯ-наас Зөрчлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон бусад дагалдах хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцүүлж буй юм. Энэ үеэр Эрүүгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгасан ДОРОМЖЛОХ заалттай холбоотой асуудлаар ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатараас тодрууллаа.
Тэрбээр энэ талаар “Сэтгүүлч, комедиан нарын элэглэл бол доромжлол биш. Эрүүлээр шүүмжлэх эрх хэн бүхэнд бий. Гэтэл зарим хүн бусдын зургийг газарт хаяад дээр нь бие засаж байна. Ингэж болох уу. Сэтгүүлч та бүхэн доромжлох гэдэг заалтаар шийтгүүлэх нэг ч заалт байхгүй шүү. Доромжлох гэдэгт Улсын Дээд шүүхийн тайлбар бий. Түүнээс биш хошин шогийн жүжигчид бусдыг элэглэж байгаа, сэтгүүлч, комедиан, иргэдийн шүүмжлэл, хардах эрхээ эдлэж байгаа үйлдэл бол доромжлол биш. СЭМҮТ зэрэг байгууллагын судалгаанаас үзэхэд цахим орчинд хүүхдүүд нэгнийгээ гутаан доромжлох үйлдэл олширч байна. Үүний улмаас хүүхэд өөрийгөө нийгмээс тусгаарлаж, амиа хорлохыг завдаж байна. Энэ өнцгөөс харахгүй, сэтгүүлч та бүхэн яагаад өөрсөд дээрээ нааж хараад байгаа юм бэ. Энэ асуудалд анхаарч, хамгаалах нь зүйтэй шүү дээ” гэв.
ҮЗЭХ: