Өнгөрсөн шөнө нийслэлийн Онцгой комисс хуралдсан. Ингээд НМХГ-аас шахмал түлшний шинжилгээ авч эхэлсэн байна. Тодруулбал, 15 айл өрх, Таван толгой түлш компанийн хоёр цэгээс 23 дээж авч шинжилгээнд явуулжээ. Лабораторийн шинжилгээний хариу өнөөдөр гарна. Мөн нийслэлийн онцгой комисс өнөөдөр 10:30 цагаас хуралдах гэж байна.