Хууль зүйн байнгын хорооны хаалттай хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын нэр бүхий гишүүдийн /Ё.Баатарбилэг, Г.Амартүвшин, Х.Ганхуяг, Н.Алтанхуяг/ бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна.
Халдашгүй байдлын дэд хорооноос тус гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзсэн. Учир нь "Гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүйгээр өөр бусад 27 аргаар мөрдөн шалгах боломжтой. Мөн АТГ-ын мөрдөн шалгах ажиллагаанд огт саад учруулаагүй" хэмээн үзсэн юм.
Уг дүгнэлтээ Хууль зүйн байнгын хороонд хүргүүлсэнээр уг асуудлыг хаалттайгаар хэлэлцэж байгаа юм.