Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх УЕП-ын саналыг Халдашгүй байдлын дэд хороо хүлээж авсангүй

Дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх УЕП-ын саналыг Халдашгүй байдлын дэд хороо хүлээж авсангүй

УИХ-ыг гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаанаар нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж, шийдвэрээ гаргасан байна.  

Энэ талаар Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд "Монгол Улсын Ерөнхий Прокуророос УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг  нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг гаргасан. Энэ дагуу Халдашгүй байдлын дэд хороо хуралдаад дээрх нэр бүхий гишүүдийн бүрэн эрхийг түдгэлүүлэх шаардлагагүй гэж үзлээ. Хуулийн байгууллагаас гишүүдээс нэг удаа л дуудаж мэдүүлэг тайлбар авсан байна. Тэд дуудсан тухай бүрт нь тайлбар мэдүүлэг өгч байгаа, цаашид ч мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулахгүй гэсэн учир энэ удаад гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж үзлээ" гэлээ. 

Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн Мөнх-Оргил "Өнөөдрийн хуралдаанд дэд хорооны гишүүд бүгд оролцож, нууц санал хураалтаар шийдвэрээ гаргасан. Хуулийн байгууллага гишүүдийн орон гэр болон автомашин зэрэгт нь л шалгах нь хуулиар хориотой. Түүнээс бус шалгаж боломжтой. Тиймээс гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаарлагагүй гэж үзсэн" гэв.