УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг “авч үлдэх” талаар Архангайн фракц уулзжээ

УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг “авч үлдэх” талаар Архангайн фракц уулзжээ

УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах тухай хүсэлтийг Улсын ерөнхий прокуророос парламентад оруулж ирээд буй. Улмаар энэ асуудлаар уржигдар /2022.04.27/ УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж шийдвэрт хүрээгүй юм.

Харин өнөөдөр /2022.04.29/ Халдашгүй байдлын дэд хороо дахин хуралдаж байна, үүний дараа УИХ-ын чуулганаар гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудал хэлэлцэгдэх юм.  

Тэгвэл өчигдөр /2022.04.28/ орой Архангай аймгийн фракц уулзаж, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг “авч үлдэх” талаар ярилцжээ. Тодруулбал, эх сурвалжийн мэдээлж буйгаар “Ё.Баатарбилэгийн бүрэн эрхийг түдгэлзүүлбэл Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө. Ингэхдээ Т.Бадамжунай, н.Эрдэнэбилэг нарын улс төрд нөлөө бүхий хүмүүсээс дэмжлэг авая” гэж ярилцжээ. Сонирхуулахад, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нь Хөгжлийн банкны чанаргүй зээлдэгч НВЦ компанийн удирдлагаас их хэмжээний авилга авсан байж болзошгүй хэрэгт сэжиглэгдэж байгаа гэх мэдээлэл байгаа юм.