УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, Г.Амартүвшин, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах тухай хүсэлтийг Улсын ерөнхий прокуророос парламентад оруулж ирээд буй. Улмаар энэ асуудлаар уржигдар /2022.04.27/ УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж шийдвэрт хүрээгүй юм.
Харин өнөөдөр УИХ-ын чуулганаар дээрх асуудлыг хэлэлцэхээр болоод байна. Мөн дээрх гишүүдийг бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр “авч үлдэх”-ээр тохирсон гэх мэдээлэл байгаа юм. Энэ асуудлаар
АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Өнөрбаяр, “Хуулийн байгууллагыг ашиглаад үргээлэг хийж, өөрийн болоод хүний улс төрчдийг айлгаж, өөрийн дохиогоор хөдөлгөдөг болбол Монгол Улс цааш явахгүй. Хэрэв улс төрчид гэм буруутай бол тэднийг шалгуулах ёстой. Харин Ерөнхий прокурор гэм буруугүй гишүүдийг УИХ-д оруулж ирсэн бол түүнтэй хариуцлага тооцох ёстой” гэжээ.
ВИДЕО: