УИХ-ыг гишүүний Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд хуралдаа ирснээр ирц бүрдэж, яг одоо хурал хаалттай үргэлжилж байна. Хуралдаанаар УИХ-ын гишүүн Г.Амартүвшин, Н.Алтанхуяг, Ё.Баатарбилэг, Х.Ганхуяг нарын бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байгаа юм. Халдашгүй байдлын дэд хороонд УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Энхболд, Ц.Мөнх-Оргил, Сү.Батболд, С.Бямбацогт нарын таван гишүүн багтдаг.
