Г.Занданшатар: Маргааш Халдашгүй байдлын дэд хороо, байнгын хороод, чуулган хуралдана

Г.Занданшатар: Маргааш Халдашгүй байдлын дэд хороо, байнгын хороод, чуулган хуралдана

Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд эзгүй мөн хуулийн байгууллагаас нэмэлт материал авах, гишүүд нэмэлт тайлбар өгөх зэргээс шалтгаалан маргааш /2022.04.29/ хуралдахаар болсон. 

Тэгвэл энэ талаар УИХ-ын дарга Г.Занданшатар "УИХ-ын дарга цахимаар хуралдсан. Маргаашийн УИХ, байнгын хороо, дэд хорооны хурлын дараалал цагт өөрчлөлт оруулж байна. Хуулийн хугацаатай оруулж ирсэн гишүүдийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хуулийн хугацаанд шийдвэрлэх шаардлагатай учраас маргааш 09.00 цагаас Халдашгүй байдлын дэд хороо, ХЗБХ 10.00 цагаас, 11.00 цагаас ТББХ, 14.00 цагаас чуулганы нэгдсэн хуралдааныг зарлаж байна" гэв.