УИХ-ын чуулганы үдээс хойших нэгдсэн хуралдаан үргэлжилж, төсвийн тодотголыг хэлэлцэж, байна. Энэ үеэр ХҮН-ын гишүүн Ц.Доржханд тун ширүүхэн үг хэлж, хуралдааныг орхин гарлаа.
Тодруулбал тэрбээр “Ер нь худал юм байна. Агуулгаа сангийн сайд нь ойлгохгүй байна шүү дээ. Олон улсын зарчим шүү дээ. Хэмнэлтийн бодлого оруулж ирж байгаа юм бол хэмнэсэн шиг хэмнэх хэрэгтэй шүү дээ. Төсвийн байнгын хорооны дарга аа. Оруулж байгаа юм чинь дэмжиж байгаа юм байхгүй байна шүү дээ. Юугаа хэмнэсэн гэж та нар ярих гээд байгаа юм. Гишүүд нь хотоороо хуваагдаад төсвийн байнгын хорооны даргатайгаа үзэлцээд. Үр дүнд нь хэмнэлт чинь байхгүй боллоо шүү дээ.
Энд сууж байгаа хүмүүс ичих хэрэгтэй. Тойргийн төсвөөсөө яаж гаръя даа. Бодлого ярьдаг парламенттай болъё доо гэж байхад жорлон яриад байх юм. Агуулгаа ойлгохгүй. Эдийн засгийн онолоо судал л даа. Олон улсынхаа түвшинг мэдэж байж шийдвэрээ гарга л даа. Уучлаарай. Би бүх саналаа татаж авлаа. Энэ хэмнэлтийн бодлого чинь ёстой бүтэхгүй юм байна. Зарчмын юм ярихаар ойлгохгүй, болъё, болъё гээд. Ийм ажил хэрэгч биш, мэдлэггүй, мэдээлэлгүй байж болохгүй” хэмээн микрофоноо шидэж, хурлыг орхин гарсан юм.
Энэ үйлдлийнхээ талаар тэрбээр өөрийн твиттер хуудастаа “Анх удаа микрофоноо шидэж, хурал хаялаа. Энэ парламентад олон залуус орсон учир өөрчлөлт гарах болов уу гэж их найдаж байлаа. Урам хугарч, дургүй хүрч байна. Үр дүн гарахгүй бол ингэн, ингэн парламентын суудал бөглөж, чихэртэй цай ууж суух шаардлага байна уу” гэжээ.
ВИДЕО:
Анх удаа микрофоноо шидэж, хурал хаялаа. Энэ парламентад олон залуус орсон учир өөрчлөлт гарах болов уу гэж их найдаж байлаа.
— Тогмидын ДОРЖХАНД (@dorjkhand_t) April 28, 2022
Урам хугарч, дургүй хүрч байна. Үр дүн гарахгүй бол ингэн ингэн парламентын суудал бөглөж, чихэртэй цай ууж суух шаардлага бна уу⁉️ pic.twitter.com/sSZYinH8yk