УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж Гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль өргөн барилаа.
Тус хуулийн төсөл нь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг боомилсон, үзэл бодлоо илэрхийлсэн иргэнийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль зөрчсөн гэж үздэг заалтыг хүчингүй болгох зорилготой аж.
Мөн шүүх, прокурорын хяналтгүйгээр иргэдийг тэр дундаа хэвлэл мэдээллийнхэнийг нэг удаа зөрчвөл 100 мянга, давтан үйлдсэн гээд 500 мянган төгрөгөөр торгоод мөн дахин давтан үйлдвэл баривчлах ялаар шийтгэж байгааг болиулах нь энэ хуулийн өөрчлөлтийн гол зорилго гэдгийг хууль санаачлагч тодотгожээ.