“Д.Сумъяабазар дарга 183 тэрбум төгрөгийн алдагдлын буруутан нь “Улаанбаатар Смарт карт” гэсэн ташаа мэдээлэл өглөө"

“Д.Сумъяабазар дарга 183 тэрбум төгрөгийн алдагдлын буруутан нь “Улаанбаатар Смарт карт” гэсэн ташаа мэдээлэл өглөө"

Өчигдөр/2022.04.26/ Нийслэлийн засаг дарга Д.Сумъяабазар “Улаанбал” нэвтрүүлэгт оролцох үеэрээ “Смарт карт” ХХК-ийн үйл ажиллагаа, нийтийн тээврийн нөхцөл байдалтай холбоотой сэдвүүдээр мэдээлэл өгсөн. Тэгвэл “Улаанбаатар Смарт карт” ХХК-ийн төлөөлөл түүний ярьсан зарим зүйл ташаа болохыг мэдэгдэж, тайлбар хийлээ.  

Тус компанийн Санхүү удирдлагын газрын дарга н.Уянга “Д.Сумъяабазар дарга нийтийн тээврийн салбарт нийслэлээс гараад байгаа татаас анх 2015 онд 53 тэрбум төгрөг байсан. Одоо 183 тэрбум төгрөг болоод байна. Үүний гол буруутан нь “Улаанбаатар смарт карт” компани гэсэн байдлаар олон нийтэд мэдээлэл өгсөн. Нийтийн тээврийн салбарын санхүүжилтийн тогтолцоо

  • Шугамын орлого буюу нийтийн тээврээр үйлчлүүлж байгаа ард иргэдийн картаараа төлж буй төлбөр
  • Нөхөн олговор буюу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд үнэ төлбөргүй зорчдог. Эдгээрийн зорчилтын төлбөрийг Нийслэлээс өөрсдөө төлдөг.
  • Зардлын санхүүжилт буюу нийтийн тээвэрт явж буй автобуснуудын цагийг үндэслээл тодорхой тогтоосон тарифаар нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг аж, ахуй нэгжүүдэд олгодог санхүүжилт гэсэн гурван зүйлээс бүрддэг.

Тэгвэл эдгээрээс “Улаанбаатар смарт карт” ХХК шугамын орлого, нөхөн олговор хоёроос л үйлчилгээний хөлсөө авдаг. Харин нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлдэг автобус компаниуд бүгдээс нь санхүүжилт авдаг. Зардлын санхүүжилт манайд огт хамааралгүй.

Өнгөрсөн оны 11 дүгээр сард нийтийн тээврийн салбартай холбоотой бүхий л талуудад Нийслэлээс шалгалт хийсэн. Шалгалтын ажлын хэсгийн дүгнэлтээр “Нийтийн тээврийн газар нь өөрөө зардлын санхүүжилттэй холбоотой бүх хийгдэх ёстой ажлуудыг хойшлуулснаар 155.7 тэрбум төгрөгийн алдагдлыг үүрүүлсэн байна” гэж гарсан. Ийм дүгнэлтийг удирдах зөвлөлийн хурлаар нь холбогдох ажлын хэсэг нь албан ёсоор танилцуулаад байхад өнөөдөр Д.Сумъяабазар дарга 183 тэрбум төгрөгийн алдагдлын буруутан нь “Улаанбаатар Смарт карт” гэсэн  мэдээллийг хэвлэл мэдээллээр цацаж байгаа нь үнэхээр харамсаж байна” гэв.