УИХ-ын дөрвөн гишүүнийг түдгэлзүүлэх саналыг Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын дарга Г.Занданшатарт өчигдөр /2022.04.26/ хүргүүлсэн. Тэгвэл уг асуудлаар Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, гишүүдийг түдгэлзүүлэх саналыг хэлэлцэж байгаа. Тэгвэл хуралдаан дөнгөж сая завсарласан байна. Үүний өмнө УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийг түдгэлзүүлэх эсэхийг хэлэлцэж байсан бөгөөд завсарлагааны дараа үргэлжлүүлэн хэлэлцэх юм.
